Мадуро болон Гуайдо нарын төлөөлөгчид Норвегид уулзжээ


Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро болон сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо  нарын төлөөлөгчид Венесуэлд үүссэн улс төрийн хямралыг шийдэх талаар Осло хотод хэлэлцээр хийжээ. Энэ тухай Норвегийн NRK телевизийн суваг дипломат төлөөлөгчийн газрын эх сурвалжийг дурдан өнөөдөр  мэдээллээ Хэлэлцээрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор байхгүй бөгөөд уулзалт Норвегийн нийслэлийн яг хаана бослон нь нууц байгаа ажээ.  Мадура болон Гуайдо нарын төлөөлөгчид Ослод хоёр дахиа уулзаж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн байна.  Энэ удаагийн уулзалтаар хоёр тал хэд хэдэн удаа хэлэлцээрийн  ширээний ард суусан ажээ. Венесуэлийн одоогийн эрх баригчдыг тус улсын Мэдээлэл холбооны сайд Хорхе Родригес болон Миранда мужийн амбан захирагч Эктор Родригес нар төлөллөсөн бол сөрөг хүчний зүгээс Үндэсний Ассанмблейн дэд дарга Сталин Гонсалес, сөрөг хүчний Херардо Блайд Блайд, Фернандо Мартинес нар оролцжээ.  Норвегийн Гадаад хэргийн яам уг уулзалт болсныг батлахаас татгалзсан аж.Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Пер Вигген “Энэ тухай тайлбар өгч чадахгүй  гэж бодож байна” гэж   “Verdens Gang” сонинд ярьсан байна. Харин NRK телевизийн мэдээллээр бол Норвегийн Гадаад хэргийн яам эл уулзалтыг АНУ-тай зөвлөлдсний дагуу зохион байгуулжээ. Норвег улс Европын олон орны адил Гуайдог Венесуэлийн төрийн тэргүүн гэдгийг  хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд одоогийн байдлаар Венесуэльд бий болоод байгаа улс төрийн хямралд төвийг сахисан байр суурьтай байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)