Мадонна хатан хаанаас тусламж хүсчээ

  Поп дуучин Мадонна Виндзорын гүнгийн эхнэр Валлис Симпсоны тухай кино хийхэд туслахыг хүсэн Британийн хатан хаан Элизабетад захидал илгээжээ.
Попын хатан хаан Мадонна шинэ кино хийхэд нь Британийн хатан хаан тусламжийн гараа сунгана гэдэгт найдаж байгаа аж. Дуучны хийх кинонд Виндзорын гүн VIII  Эдвардын цол хэргэмээсээ буусан зөрчилдөөний тухай түүхийг өгүүлэх юм. “Мадонна энэ кинонд тухайн үеийн бодит байдлыг тусган харуулахыг хичээж байгаа. Тиймээс кинонд ашиглах газруудад зураг авалт хийх зөвшөөрөл олговол бидний ажилд ихээхэн дэмжлэг болно” гэж Мадоннагийн хамтрагч ярьжээ. Поп дуучин Мадонна шинэ киноны зураг авалтаа энэ зун эхлэхээр төлөвлөсөн байна.
Гүн Эдвард урьд нь хоёр удаа гэрлэж байсан Валлис Симпсонтой гэрлэхийн тулд олон бэрхшээлтэй тулгарч байсан нь Мадоннагийн сонирхлыг их татдаг байжээ. Гүн Эдвард хайртай бүсгүйтэйгээ гэрлэхийн тулд цол хэргэмээсээ татгалзан ах VI Жоржид хэргэмээ шилжүүлсэнээр энэ асуудлаа шийдвэрлэж байжээ. VI Жорж нь Британийн одоогийн хатан хааны эцэг юм. Мадоннагийн найруулах энэ кинонд Австралийн кино жүжигчин Эббие Корниш тоглохоор болжээ.
"Монцамэ"


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)