“Магнай трейд”-ийн захирлыг цагдан хорьсны учир юу байв


Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн нэг “Магнай трейд” компанийн захирал Р.Ганзоригийг энэ сарын 8-нд ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн саатуулжээ. Сүүлийн өдрүүдэд шатахуун импортлогчид үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэнтэй холбогдуулж Р.Ганзоригийг цагдан хорьсон хэмээн зарим цахим мэдээллийн хэрэгсэл бичиж байгаа юм.

Харин дээрх албаны болон прокурорын байгууллагын эх сурвалжууд “Үнэ нэмсэнтэй холбогдуулж цагдан хориогүй” хэмээсэн юм. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхэн ч “Магнай трейд” компанийн захирал Р.Ганзориг гэх хүнийг цагдан хорьж шалгуулах хүсэлт манайд ирээгүй. Гэхдээ хойшлуулшгүйгээр 48 цаг баривчилсан гэдгээ мэдэгдсэн” гэсэн юм.

Тэднийг чухам ямар үндэслэлээр цагдан хорьсон бэ гэдгийг “Өнөөдөр” сонины маргааш өглөөний дугаараас уншаарай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)