Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэт үйлдвэрийн онцгой дэглэмийг дахиад 6 сараар сунгахаар болсон

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэт үйлдвэрийн онцгой дэглэмийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Эрдэнэт үйлдвэрийн онцгой дэглэмийг дахиад 6 сараар сунгахаар болсон. Хэргийг зөвшилцлийн зарчмаар шийдвэрлэх ёстой гэж заасан. Уг зарчмаар шийдвэрлэх гэхээр шүүх дээр асуудал үүсээд байгаа. Иймд шүүхийн процессийг дуусах хүртэл холбогдох байнгын хороонд танилцуулж, нэг удаа зургаан сараар сунгах боломжтой. Өөрөөр хэлбэл, онцгой дэглэм үргэлжлэх нь эрх зүйн хувьд боломжтой.

Нийтдээ 400 сая ам.доллараар худалдан авалт хийсэн. Эхлээд Худалдаа хөгжлийн банкнаас уг хөрөнгө гараагүй гэж яригдаж байсан боловч сүүлдээ ХХБ-наас гарсан болж байна. Харин Хөгжлийн банк, Монгол банкнаас хэчнээн төгрөгийн санхүүжилт гарсан болох нь шүүхээр шийдвэрлэхдэх учиртай.

Эрүүгийн хэрэг үүсээд явж байгаа учир иргэний журмаар хэлэлцээрийн ширээний талд суух боломжгүй болж байгаа.

Харин би допингийн асуудалд оролцохгүй. Бөх, төр хоёр тусдаа, уяач, УИХ-ын гишүүн тусдаа байх ёстой. Үүнийг шийдвэрлэхгүй бол хэрэг хэрээс хэтэрч байх шиг байна. Ер нь Үндэсний их баяр наадмыг хуульчилсан нь ч буруу байж магадгүй. Төр рүү хэт татаад аваад ирчихсэн шүү дээ. Бөхийн холбоо нь өөрсдөө зохион байгуулж байгаа зүйл дээр Ерөнхийлөгч зарлиг гаргаад цол олгож байгаа нь иргэдийн баяр наадам улс төржих сэдэв болчихсон ч байж мэдэх юм" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)