Л.Мөнхтөр: Хүн өвчнийг өөрөө л бий болгодог

Сэтгэлзүйч Л.Мөнхтөрийг лекц уншиж байхтай нь таарахдаа эдгэшгүй өвчинд нэрвэгдэн шаналж байгаа хүмүүст Шевченкогийн хэмээх эмчилгээний арга хэрэглэхийг зөвлөж, зааж өгдөг тухай нь яриулахыг хүссэн юм.

-Таныг хүмүүс багш гэх юм. Юуны багш гэж ойлгох вэ?

-Хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө өгч, бас Н.В.Шевченкогийн эмчилгээний аргыг зааж өгдөг. Өмнө нь дизайн, барилгын дотоод засал, чимэглэлийн зэрэг сургалт явуулдаг байлаа. Тэгэхээр нэлээд олон төрлийн хичээл заадаг багш болоод байна.

-Өөрийгөө товч танилцуулах уу. Намтар тань их сонирхолтой бололтой.

-Би 1968 онд төрсөн. Багаасаа ном их уншдаг байлаа. Нэлээд дотогшоо, хүүхдүүдтэй нийлээд гадуур яваад байдаггүй, ганцаараа байх дуртай хүүхэд байсан. Ном л байвал болдог. Намайг дөрвөн настай байхад манайх Москвад амьдрахаар явсан болохоор оросоор хэлд орсон гэхэд болох байх.

Аав маань Олон улсын хамтын ажиллагааны банканд ажилладаг байсан юм. Тэнд сургуульд орж, гуравдугаар анги хүртлээ сураад Монголдоо ирж, Зөвлөлтийн 14 дүгээр сургуулийн сурагч болсон. Герман хэлийг сонирхсоор сурсан. 1985 онд дунд сургуулиа төгсөөд БНАГУ-д их сургуульд малын эмч мэргэжлээр сурахаар явлаа. Тэр сургуулийн гуравдугаар курст сурч байхдаа ээжийгээ нас барахад жилийн чөлөө аваад ирсэн юм. 

Эх орондоо байх хугацаандаа бодсон л доо. “Ингэхэд Мөнхтөр минь, чи юу хийгээд яваад байгаа юм бэ дээ. Чи үнэхээр малын эмч болох юм уу. Хөдөөгийн амьдрал мэдэхгүй, хотын хүүхэд шүү дээ, чи” гэх зэргээр өөртэйгөө ярьсан. Үр дүнд нь сургуульдаа буцаж ороогүй. Уг нь муу сурлагатан байгаагүй. Шалгалтуудаа сайн өгчихдөг байсан.

Гэсэн ч өөрийгөө чагнасаар арай өөр чиглэлд сонирхолтойгоо тодорхойлоод Германд буцаж очихдоо дизайны мэргэжлээр суралцсан юм. 1992 онд эргэж ирээд Монголын анхны дизайны студиудын нэгийг байгуулсан. Байгууллагуудын лого хийхээс ажлаа эхэлсэн.

-Жишээ нь, олны танил ямар байгууллагуудын лого урлав?

-Шавь нартайгаа нийлж “Капитал” банк, “Эм ойл”, NTV телевизийн болон “Скайтел” компанийн анхны логог хийсэн. “Скайтел” логоны болон уриа үгийн уралдаан зарлахад аль алинд нь би түрүүлжээ. 

Тэгэхэд зохион байгуулагчид над руу утасдаж энэ тухай мэдээлээд, араас нь “Уучлаарай, шагналыг хоёуланг нь нэг хүн авчихаар тиймхэн байна. Таныг зөвшөөрвөл уриа үгийн шагналыг өөр хүнд өгчих үү” гэсэн. Тэгэхэд нь би дуртайяа зөвшөөрч байлаа.

-Яаж байгаа юм бэ?

-Хоёуланд нь түрүүлснээ мэдээд, сэтгэл ханачихсан. Шалгаруулах комисст “Боролдой” студийн С.Мягмар, “Он энд офф”-ын Н.Ононбат,“Скайтел”-ын захирал Эрдэнэбат нар байсан. Анх удаа брэнд бүүк буюу компанийн хэв маягийг тодорхойлох бүтээгдэхүүн гаргаж, багцалж байлаа. Бичиг баримт, нэрийн хуудас, байшингийнх нь дотоод засал чимэглэл ямар байх ёстой юм тэр бүгдийг гаргаж өгдөг байв. Ингэж брэндийн ойлголт бүрддэг. 

Энэ талаар сургалт зохион байгуулж дизайнерууд, менежерүүд, өөрийнхөө ажилтнуудыг ч хамруулдаг байсан. Найзуудтайгаа нийлж дижитал хэвлэлийн анхны компани байгуулав. Өнгөт лазер хэвлэлийн анхны “Xerox” машинуудыг оруулж ирж байлаа. Гадаадад ашиглаж байсан машин болохоор тэр тоног төхөөрөмж маань шаардлага хангахгүй, бид хүссэнээ хийж чаддаггүй байсан юм. Гэхдээ тэр үед дизайнерууд, менежерүүдийг сургаж чадаж байсандаа бахархдаг. Хүмүүстэй хамтарч ажиллуулж байсан компани маань үл ойлголцол, мөнгөний асуудлаас болоод задарсан. Тэгэхээр нь би интерьер дизайны компани байгуулсан юм. 

Яагаад гэхээр тэр үед дизайн хийлгэж байсан хүмүүс “Дотоод засал хийх үү” гэж асуудаг байсан болохоор хэрэгцээ байна гэж үзсэн л дээ. Энэ чиглэлд суралцсан, суралцаж байгаа залуучуудыг цуглуулаад, өөрөө ч ном, сурах бичиг олж уншиж мэдлэгээ нэмээд ажилласан юм. Орон байр, байгууллагын дотоод засал, чимэглэл нэлээд хийсэн. Тэгж байтал хүмүүс барилгын зураг гаргах уу, санаагаа хэлээд зураг гаргуулмаар байна гээд. Яагаад болохгүй гэж бодоод архитеторуудтай хамтарч ажилласан. Сонирхолтой байлаа. Барилгын зургийн учрыг олдог болов. Сүүлдээ өөрөө барилгын компани байгуулж, чамлахааргүй амжилттай ажиллаж байлаа.

Одоогоос 12 жилийн өмнө юм байна. Манай хадам ээж ном авчраад, орчуулаад өгөөч гэлээ. Тэр нь Н.В.Шевченко гэдэг хүний ном байсан. Төрөл бүрийн эдгэшгүй гэгддэг өвчнийг яаж эдгээж болох тухай ном байх юм. Нэг номд нь хорт хавдраар өвдсөн хүмүүс хэрхэн эдгэрсэн тухай, харин нөгөөхөд нь хүнд, архаг, системийн өвчтэй хүмүүс яаж өвчнөөс ангижирсан тухай байв. Ийм хоёр ном орчуулах явцдаа Н.В.Шевченкогийн эмчилгээний арга барилтай танилцаж, судалсан юм. 

Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болон тодорхой нэр, төрлийн эм, бэлдмэлүүдийг зөв зохистой хэрэглэхэд бодисын солилцоо сайжирч, эрхтэн систем, өөрөөр хэлбэл, судас, булчин, мэдрэл хэвийн ажиллаж эхэлснээр организм тэр чигтээ эрүүлждэг болохыг анагаахын доктор, профессоруудтай хамтарч ажилласны дүнд тогтоож л дээ. Танин мэдэж, олсон аргаа хүмүүст зааж өгөх нь чухал байсан бөгөөд уйгагүй ажиллаж ирсэн жирийн нэгэн инженерийн хичээл зүтгэл надад маш их таалагдсан. 

Хамгийн гол нь өвчин зовлонд шаналсан хүмүүсийг эдгээж, илааршуулах гэсэн чин хүсэл нь татсан. Нэгэнт ийм чухал арга мэдэж авсных манайхан гэр бүлээрээ зааснаар нь уусмал бэлдэж ууцгаалаа. Үр дүнг нь мэдэрлээ. Хамаатнууддаа хэллээ. Бас л сайн байлаа. Ингээд хүмүүст тустай зүйл олж мэдээд бусадтай хуваалцахгүй байвал юу болох вэ. Эхэндээ ойр дотнынхондоо орчуулснаа хэлж өгдөг, уншаарай гэж зөвлөдөг байв. 

Харин дөрвөн жилийн өмнөөс Н.В.Шевченкогийн эмчилгээний аргыг заах сургалт явуулж эхэлсэн. Энэ арга барил нь шинжлэх ухааны үндэстэй бөгөөд ОХУ-ын хуулийн хүрээн дэх зохиогчийн эрхийн гэрчилгээтэй, олонд түгсэн. Сошиал орчинд түүнийг дагадаг, арга барилаар нь өөрийгөө эмчилж, эдгэсэн хэдэн зуун мянган хүн байдаг.

-Хүн өөрийгөө хайх гэж энэ юм болов уу. Салбар хооронд шилжиж, янз бүрийн ажил хийж явахдаа гол нь юу олж авсан бол?

-Н.В.Шевченкогийн эмчилгээний арга барилын талаар хүмүүст танилцуулж, зааж өгч эхэлснээс хойш би мэдлэгээ бусадтай хуваалцаж, туслах дуртай, тийм ажил л хийвэл аз жаргалтай байх хүн юм байна гэдгээ ойлгосон. Миний хэлж өгснөөр өөрийнхөө төлөө хичээл зүтгэл гаргаад өвчнөөс салж, инээгээд явж байгаа хүмүүсийг харах сайхан байсан. 

Бизнесээс түр холдоод байсан ч үе. Хүмүүст сайн, сайхны төлөө мэдлэг олгох, бусдын, ялангуяа эрүүл мэндийн төлөө ажиллахыг маш их хүсэж байсан болохоор сургалт явуулж эхэлсэн юм.

-Тэр хүн эмч биш гэх юм. Тэгсэн хэрнээ эдгэшгүй олон төрлийн өвчин эмчлэх арга олсон гэж байна.

-Бас надтай адил сэтгэлийн дуудлагадаа хөтлөгдсөн гэж ойлгосон. Тэрбээр их нээлттэй хүн. Өөрт нь хандсан хүмүүст аль болох хариу өгөхийг хичээдэг. Би ч гэсэн түүнтэй цахимаар харилцаж танилцсан. Түүний аргыг монголчууддаа зааж өгмөөр байгаагаа хэлж, зөвшөөрөл авсан.

-Арга гэж нэлээд ярилаа. Өвчтөнд юу хэрэглэдэг тухай тодорхой хэлж өгөхгүй юү?

-Тодорхой найрлагаар уусмал гэрээрээ хэрхэн бэлтгэж уухыг заадаг юм. Шевченкогийн эмчилгээний эмульс гэдэг. Ардын эмчилгээний аргыг сайжруулаад шинэ, өөрийнхөө нэрээр нэрлэсэн арга бий болгосон л хүн. Харин би монголчууддаа төлбөргүй сургалтаар зааж өгч байна. Энэ ажлыг би сайн дурын үндсэн дээр л хийж байгаа. 

Ийм гоё арга байна, ингэж үйлчилдэг, бодисууд нь ийм ийм байдаг, үүнд өвчтөний сэтгэл санаа, энерги хэрхэн нөлөөлдгийг хэлж өгдөг. Зөвхөн мэдээлэл өгнө, хэрэглэх, эсэхийг хүмүүс өөрсдөө шийднэ. Гол нь зөв, тууштай бас тэвчээртэй хэрэглэж байх нь чухал. 

Бэлдмэлийг өвчтэй хүмүүс өөрсдөө юм уу, ар гэрийнхэн нь бэлтгэдэг. Найрлагад өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн, зарим нэр, төрлийн эм ордог. Орцын хэмжээ, харьцаа, ууж хэрэглэх цагийн хуваарь болон хувийн зохион байгуулалт, тууштай байдал маш чухал. 

Уусмал организм дахь аль хэрэгцээт цэгт очиж үйлчилдэг, бүх биеийн цэвэрлэгээ явагдаж, судсууд цэвэрлэгдэж, бүх чулуужилт шохойжилт арилж, бие организмын бүхий л эд, эс системүүд нь эргээд эрүүл хэмжээндээ ажиллаад эхэлдэг, бодисын солилцооны алдагдал нөхөгдөж, цусан хангамж, дархлаа сайжирдаг. Биед байсан бүх вирус, бактери, мөөгөнцөр, шимэгч, хавдрын эсүүд туугдан гардаг. Өөрөөр хэлбэл, хүн эрүүл байхад нь саад болоод байсан бүх юмнаас салж байна гэсэн үг. Тэгэхээр бүх бохирдлоос салсан бидний “ухаалаг бие” өөрийгөө засах чадвараа эргүүлж олно.

-“Ухаалаг” уусмал байх нь ээ.

-Орчин үеийн ойлголтоор бараг тэгж хэлж ч болохоор. Нэг л уусмал байдаг, биеийн эмчилгээ шаардлагатай цэгт хүрч үйлчилдэг. Ууж хэрэглэсэн хүмүүс хэлнэ дээ. Жишээ нь, надтай хамт ажиллаж байсан залууг цөсний чулуугаа авхуул гэжээ. Өнөө, маргаашгүй хэвт гэсэн байгаа юм. Гэтэл Шевченкогийн эмульс уугаад зүгээр болсон. 

Ямар ч хагалгаа шаардлагагүй болсон. Энэ аргыг хэрэглэхэд эцсийн шатандаа орсон хорт хавдрууд ч эдгэсэн тохиолдлууд бий. Найрлагад нь архи ордог болохоор зарим эмч шүүмжлэх гээд байдаг талтай. Бүр “Болохгүй, хүн алах гээ юү” гэж байсан ч удаатай. Архи хориглодог бүхий л өвчнийг Шевченко эдгээгээд байдаг. 

Учир нь, уусмалын найрлагад ордог бодисуудын харилцан үйлчлэлийн дүнд архины хоруу чанар байхгүй болж, эмчилгээнийх нь үлддэг. Тодорхой үйлчилдэг механизмтай, явагддаг урвалтай. Энэ тухай сургалтаар маш тодорхой тайлбарлаж өгдөг. Анагаах ухаан эдгээж чадахгүй олон янзын өвчин байхад Шевченко эдгээгээд байгаагийн нууц юу вэ. Хэзээ европ эмчилгээ хийлгэх вэ, хэзээ Шевченког хэрэглэх вэ гэдгийг хэлж өгдөг. 

Европ эмчилгээний эм, тариа хэрэггүй, хая гэж би хэзээ ч хэлдэггүй, аль алийг нь зөв зохистой хэрэглэх ёстой. Хамгийн гол нь хүний эрүүл мэнд өөрийнх нь гарт байдаг. Түүнээс цагаан халаттай эмчийн гарт биш, ном уншиж буй ламын гарт биш, Шевченкогийн гарт ч биш, хүн өөрөө зөв юмыг, зөв цагт нь хийж, хэрэглэж байж өвчнөөс сална. Өвчин гэдэг бол бидний үйлийн үртэй холбоотой. Үйлийн үр гэдэг бол бид амьдралдаа өөрийн буруу үйлдлээр бий болдог үр дагавар шүү дээ. Түүнээс биш хаа нэгтээгээс хийсэж ирээд наалдаад байдаг юм биш.

-Хэлж ирдэггүй, хийсэж ирдэг өвчин гэж мөн ч олон жил ярилаа шүү дээ.

-Тийм ээ. Энэ бол буруу ойлголт. Бид өөрсдөө амьдралын буруу хэв зуршил, стресс бухимдал, зохимжгүй хооллолт, хортой нөхцөлд удаан ажилласан зэргээс болж өөртөө өвчин бий болгодог. Өвчин аажмаар, заримдаа олон жилийн турш бий болдог. Тэгж байгаад гэнэт юм шиг илэрдэг. Өвдөхөөрөө эмч, лам, бөөгөөр явж эхэлдэг. “Намайг авраач ээ” гээд л. 

Өөрөөр хэлбэл, амьдрал, эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагыг өөр хүнд даатгахыг хүсдэг. Тэр хүмүүс өөрийнх нь төлөө хэн нэгэн ямар нэг юм хийх ёстой, харин өөрөө хуруугаа өчүүхэн ч хөдөлгөхгүй, хэвтээд байх ёстой юм шиг боддог. Харамсалтай нь, өвчин өөрийнх нь үйлийн үр гэдгийг ойлгодоггүй. Бүх өвчин, зовлон шаналлын шалтгаан нь үнэн хэрэгтээ энд л байдаг. 

Харин ийм байдалд байгаа хүнд яаж туслах вэ, хэрхэн ойлгуулах вэ гэдэг эрэл хайгуулын дүнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх хэрэгтэй болсон. Яван явсаар мөн л энэ чиглэлийн сургалт явуулж эхэлсэн, нэг жил болох гэж байна. Гэхдээ сэтгэл зүй гэдэг багын, залуугийн “хайр” гэж түрүүн хэлсэн, тийм ээ. Ажилгүй болчихсон, сэтгэл гутралтай, хүнд “хулхидуулсан” мөнгөө авч чадахгүй гунихарч байх үедээ олон жилийн өмнөөс бодож байсан сургалтаа хийхээр шийдэж, анхны хичээлээ заагаад маш их хөөр баяр, аз жаргалыг мэдэрсэн. 

Дуртай юмаа хийх, түүнээсээ аз жаргалыг мэдрэхийн сайхныг амталсан. Тэр мөчид өөрийгөө бизнес хийх хүн биш юм байна. Бусдын тусын тулд өөртөө таатай ажил хийж амьдрах ёстой хүн юм байна, зорьсноо чанартай хийвэл мөнгө, хөрөнгө дагалдаад орж ирнэ гэдгийг ойлгосон.

-Одоо бол бизнес эрхлэгч биш байх нь?

-Тийм ээ, биш.

-Багш уу?

-Тийм. Намайг багш гэж хүндэлдэг, харилцдаг олон зуун хүн бий. Цахим орчинд сонирхол нэгтэй хүмүүсийн “No cancer! Mongolia” групп нээсэн маань 12 мянга гаруй гишүүнтэй болжээ. Аз жаргалын мэдрэмж бол зөв юм хийсний төлөө амьдралаас ирж буй шагнал юм даа. Амьдралын “бялуу” ч гэж хэлж болно.

Харин буруу юм хийвэл бид зовж шаналдаг, өвддөг, аз жаргалгүй болдог. Энэ бол буруу юм хийсний төлөөх амьдралын “ташуур” юм. Энэ ташуураар амьдрал бидэнд сануулга өгч, зөв голдиролд нь оруулах гэж хичээдэг. Харин хүн үүнийг ойлгохгүй бусдыг, нийгмийг, хажуудах хүнээ буруутгаад байдаг. Гэтэл бидний амьдрал үнэндээ бидний л гарт байдгийг мартаад байдаг.

Тийм болохоор би Шевченкогийн эрүүл мэндийн сургалтын хажуугаар бас гурван жилийн турш сурч судалж ирсэн систем векторын сэтгэл зүйг зааж эхэлсэн. Энэ урсгалын үндэс суурийг анх алдарт Зигмунд Фрейд психоанализаараа тавьсан юм. Сургалтаар хүн хэрхэн аз жаргалтай байх вэ, хэзээ аз жаргалгүй, бухимдалтай, өвчтэй, бүр цаашлаад гэмт хэрэг үйлдэхэд хүрч болзошгүй болдог тухай ч маш тодорхой тайлбарлаж өгдөг юм. Систем векторын сэтгэл зүй бидний далд ухамсрыг ямар ч хүнд нээж өгдгөөрөө их онцлог.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)