Л.Мөнхтүшиг: Худал мэдээлэл вирусын халдвараас илүү аюултай

БНСУ-д шинэ төрлийн коронавирусийн дэгдэлт эрчимжиж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. 

Харин тус улсад өвчилсөн гэх Монгол Улсын иргэний тухай Эмнэлгийн тусламжийн газрын дарга Н.Буянжаргал хэлэхдээ “Коронавирусын онош батлагдсан монгол иргэний биеийн байдал маш хүнд байгаа. Элэг, бөөрний дутагдал гэсэн оноштойгоор аппаратын эмчилгээнд орон эмчлэгдэж байна. Тус иргэн нэгдүгээр сард Монгол Улсад байхдаа томуугийн шинжилгээнд хамрагдаж шинжилгээгээр H3N2 буюу улирлын томуугийн халдвартай гарч байсан. Хамт байсан хүмүүсийг шинжилгээнд хамруулахад хариу сөрөг гарсан гэдэг мэдээлэл бидэнд байна. Чихрийн шижин зэрэг архаг хууч өвчтэй хүмүүс коронавирусийн халдвараар хүнд өвчлөх эрсдэлтэй" гэлээ.

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “БНСУ-д вирусын халдвар авсан гэх мэдээллийн араас маш олон буруу ташаа мэдээлэл гарч байна. Тэгэхээр манай улсын иргэн нас бараагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Нас барсан гэх мэдээлэл албан ёсоор бидэнд ирээгүй. Амьд сэрүүн байгаа хүнийг нас барсан мэтээр мэдээлэх нь буруу юм. Худал мэдээлэл вирусын халдвараас илүү аюултай. Иймд цаашдаа Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдээлэлд итгэж, бодит мэдээллээ авна уу гэж хэлмээр байна” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)