Л.Гэрэлмаа: Сурагч, багш, ажилчид бүгд амны хаалттайгаар сургалтын үйл ажиллагааг явуулна

Сургууль, цэцэрлэгийг гурван үе шаттай эхлүүлнэ. Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа есдүгээр сарын 1-нээс, мэргэжлийн боловсрол сургалтын төвүүдийн танхимын хичээл есдүгээр сарын 14-нөөс, их, дээд сургуулийн танхимын хичээл аравдугаар сарын 5-наас эхэлнэ. Иймд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбоотойгоор мөрдөгдөх дүрэм журамын талаар МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмаагаас тодрууллаа. 

Тэрбээр, "Цэцэрлэгийн багш ажилчид нь байнга амны хаалтаа зүүх шаардлагатай. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ хүлээлгэж өгөх хүртлээ өөрсдөө болон хүүхдэдээ амын хаалт зүүлгэх ёстой. Харин хүүхдүүд цэцэрлэг дээрээ буюу анги танхимдаа амны хаалт зүүхгүй байх зохицуулалт хийсэн. Ер нь цэцэрлэгийн хүүхдүүд ангидаа амны хаалт байнга зүүх боломж байхгүй.

Сургуулийн хувьд, өдөрт 3-4 цагийн л хичээл орох учраас хүүхэд, багш, ажилчид бүгд амны хаалттайгаар сургалтын үйл ажиллагааг явуулна. Энэ бол сургалт явагдах ерөнхий шаардлагууд юм. Мөн цагийн зохицуулалт, нэг ангид байх хүүхдийн тоо 20-25 байх, зай барих зэрэг халдвар дамжуулахаас урьдчилан сэргийлэх зохицуулалт давхар хэрэгжинэ" гэж хэлэв. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)