Л.Эрдэнэчимэг: Засгийн газрыг огцруулна

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Засгийн газарт МоАХ-ны  квоттой дөрвөн сайд бий. Цагдаагийн ерөнхий газрын даргыг Ерөнхий  сайд томилдог. Харин цагдаагаас толгойлоод нэгжлэг байцаалт хийлгээд байгаа. Тиймээс л Х.Баттулга гишүүн сайдуудаа татна гэж шаардсан. Ч.Сайханбилэгийн томилсон хүмүүс үгэнд нь орохгүй байгаа юм шиг байна лээ. Уг нь энэ асуудалд анхаарна гэж Ч.Сайханбилэг өөрөө амалсан юм. Гэтэл асуудал шийдэгдэхгүй л байна. Тиймээс одоо Засгийн газрыг унагах л сонголт үлдэж байна" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)