Лхагва гарагт Улаанбаатар хотод цас орно

Энэ сарын 30-нд буюу лхагва гарагт Улаанбаатар хотод өдөртөө хур тунадас орж, агаарын хэм 6 градус хүртэл буурах төлөвтэй байна. Харин шөнөдөө 2 градус дулаан байх бөгөөд ялимгүй хур тунадас орно гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Мөн тус өдөр нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орох тул тариа ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)