Лу.Гантөмөр нэрээ татаж магадгүй

Өнгөрөгч долоо хоногт АН-ын их хурал болж, бүх гишүүдийнхээ саналаар намын даргаа сонгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэртэй холбоотойгоор "Ардчилсан намын даргын сонгуулийн хороо"-г 30 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, энэ сарын 12-ноос 17-ны 16.00 цаг хүртэл намын даргын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэхээр болсон билээ. 

Тэгвэл АН-ын даргын сонгуультай холбоотой хэвлэлийн хурлыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн ордонд хийлээ. Түүний мэдээлснээр АН-ын даргад нэр дэвших горилогч сонгууль зохион байгуулах нийт зардын 10 хувийг хувиасаа гаргаж, намынхаа дансанд байршуулах аж. Харин намын даргын сонгуульд 2.5-2.8 тэрбум төгрөг зарцуулагдана шинэ байгуулагдсан сонгуулийн хороо тооцоолж буй тул АН-ын даргад нэр дэвшигч 250 сая төгрөгөөс багагүй мөнгийг дэнчин болгож байж нэр дэвших эрхтэй болох гэнэ. 

Намын даргын төлөөх өрсөлдөөнд бүртгүүлэхийн тулд 250 сая төгрөг дэнчин болгох шаардлагатайг эсэргүүцэж буй нэр дэвшигчдийн нэг нь Лу.Гантөмөр. Өнгөрөгч сард фракцаа тарааж, намын шинэчлэлийг эхлүүлсэн тэрбээр намын даргад өрсөлдөхөө ч мэдэгдээд амжсан. Тэгвэл намын даргын төлөөх өрсөлдөөнд оролцохын тулд 250 сая төгрөг зарцуулах шаардлагатай болсон нь түүнийг нэрээ татахад хүргэж магадгүй байна. 

Түүгээр барахгүй шинэчлэл хийнэ хэмээн их хурлаараа зарлаж байсан АН-ын удирдлагуудыг хуурамч жүжиг тавьж, шинэ залуу гишүүдээ намын удирдлагад гаргахгүй гэсэн увайгүй оролдлого хэмээн үзэх хүн ч цөөнгүй байгаа аж. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)