Л.Суарес дубль хийж багаа ялалтад хүргэлээ

Аваргуудын лигийн шөвгийн наймын тоглолт эхэллээ. Өнгөрсөн шөнө Испанийн "Барселона" нутаг нэгт "Атлетико Мадрид"-ийг талбайдаа хүлээн авав. Тоглолтын эхний гоолыг Кокегийн дамжуулалтаар Торрес оруулж, Камп Ноуд цугласан цөөхөн хэдэн хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. Гэвч тэр 29, 35 дахь минутад хоёр алдаа гарган хоёр шар хуудсаар торгуулж талбайгаас хөөгдөж, багаа хөөдөв. Хүчирхэг "Барса" хүний илүүгээ гарган тоглосоор хоёрдугаар үеийн 63, 74 дэх минутад Л.Суарес дубль хийж багаа ялалтад хөтлөсөн юм. 

Гоол: Торрес 25’ – 0:1, Суарес 63’ – 1:1, Суарес 74’ – 2:1

"Барселона": Тер ШтегенПикеАлвесМаскераноАльбаРакитич (Рафинья 64’),  Серхио (Роберто 80’),  Иньеста (Арда 83’), СуаресМессиНеймар

"Атлетико М": ОблакГодинЛуисЛукасХуанфранКокеГаби,  Ньигес (Корреа 90’),  Гризманн (Томас 76’),  ТорресФеррейра-Карраско (Аугусто 53’)

Шар хуудас: Серхио 48’ , Суарес 70’ , Маскерано 82’ — Торрес 29’ , Коке 33’ , Луис 61’ , Гризманн 73’ , Лукас 78’ , Облак 79’ , Аугусто 86’

Улаан хуудас: Торрес 35’

Тоглолтын тойм 



 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)