Л.Оюун-Эрдэнэ гишүүн юу харсан бэ

Эрхэм гишүүн есдүгээр сарын 1-ний өдөр хүүхдээ хичээлд нь хүргэхээр явах замдаа нэг зүйл харж, нэгийг бодсон гэнэ. Энэ тухайгаа тэр чуулганы хуралдаан дээр ярьсан юм л даа. Тэр нь юу байв гэж үү. Маяактай хоёр машин дүрэм зөрчин давхиж яваад хоорондоо “учирчихсан” байсан юм билээ.

Тэрбээр энэ талаар “Одоо маяактай машин олон болжээ. Маяактай л бол дүрэм зөрчин хамаагүй явж байна. Ингэж яваад мөргөлдсөн хоёр машиныг би харсан. Үүнийг цэгцлэх хэрэгтэй” гэв.

Төрийн тусгай үйлчилгээ, цагдаа нар гээд тодорхой хүрээний хүмүүс л маяактэй унаа хэрэглэх учиртай ч эдүгээ танил талтай л бол дуртай нь үүнийг олж авдаг болсонд эрхэм гишүүн эмзэглэсэн юм билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)