Лондонд хийх айлчлалаа хойшлуулахыг Ерөнхий сайдаас хүслээ

 АН-ынхан Ерөнхий сайд С.Батболдод өчигд өр ийм хүсэлт тавьжээ. Сонгуулийн үр дүн гийн дагуу шинэ Засгийн газрыг байгуулж, улс орны өмнө тулгамдаад буй намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах гэх мэт ажилдаа анхаарах цаг болсныг тэд сануулсан байна.

Тиймээс АН-ынхан шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай саналаа ирэх долоо хоногийн эхээр Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болжээ. Төрийн ажиллагааг тасралтгүй явуулахын тулд энэ үеэр Ерөнхий сайд С.Батболдыг эх орондоо байх нь зүйтэй гэж тэд үзэж буй аж. Учир нь Ерөнхий сайд энэ үеэр Лондонд айлчлахаар төлөвлөөд буй юм.

С.ТУУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)