Лицензийн хэргийг эцэслэн шийдэх хүртэл Гацууртын ордыг ашиглах боломжгүй гэв

"Сентерра Гоулд" компанийн ашиглалтын лицензийг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй хэмээн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс тус компанид захиргааны хэрэг үүсгэсэн. Ингэснээр "Сентерра гоулд" компани Ноён уулын лицензыг ашиглах боломжгүй болсон талаар хуульч, өмгөөлөгч нар болон нутгийн иргэд мэдээлэл хийлээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Гацууртын ордын алтны нөөцийг 75 тонн-оор тогтоож, Монгол Улсын стратегийн 16 дахь ордоор бүртгэж авсан. Нэгэнт стратегийн ордод хамруулсан учир ордыг эзэмшигч “Сентерра гоулд” компани үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон. Иймээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэд, иргэний хөдөлгөөнүүд тус ордыг ашиглуулахыг эсэргүүцэж байгаа билээ. Тэдний хэлж буйгаар тус компанийн Гацууртын ордод эзэмшиж байгаа ашиглалтын 2 лицензийг хууль бусаар олгогдсон, цуцлах үндэслэлтэй хэмээн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хэрэг үүсгээд байгаа аж. “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн болон өмгөөлөгч Г.Батбаяр нарын гаргасан хүсэлтийн дагуу НЗХШ-ээс энэ сарын 5-ны өдөр хэрэг үүсгэсэн байна. Ингэснээр “Сентерра гоулд” компанийн А431, А372 тоот лицензийн хэргийг эцэслэн шийдэх хүртэл Гацууртын ордыг ашиглах боломжгүй гэсэн үг юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)