Лил Вэйний хоёр дахь цомог бэлэн болжээ

Реппер Лил Вэйн өнгөрөгч даваа гаригт болсон төрсөн өдрөө фэнүүддээ шинэ цомгоороо бэлэг барин тэмдэглэлээ. Техник технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө цагт барууны уран бүтээлчид цомгийн нээлтээ хоёр удаа хийх болсон. Эл жишгээр Лил Вэйн “I Am Not A Human Being” нэртэй цомгийнхоо дижитал буюу цахим сүлжээ ашиглан борлуулах нээлт хийсэн байна.

Дрейк, Лил Твист зэрэг уран бүтээлчтэй хамтран дуулсан болон бие даан хийсэн уран бүтээлүүдээс нь бүрдсэн цомгоо энэ ондоо багтаан худалдаанд гаргах аж. Энэ нь түүний 2010 онд гаргаж байгаа хоёр дахь цомог бөгөөд өмнөх “Rebirth” нь одоогоор борлуулалтаараа АНУ-д хоёрдугаарт жагсаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)