Либерийн эмч, сувилагч нар ажил хаяна

Эбола вирус хамгийн их тархаад буй баруун Африкийн дөрвөн улсын нэг Либерийн эмч, сувилагч нар ажил хаяхаа мэдэгдэв. Тэд амь насаа дэнчинд тавин байж ажиллаж байхад төр, засгаас өөрсдөд нь анхаарал тавьсангүй, цалин нэмсэнгүй хэмээн гомдолложээ. Либерийн Засгийн газар тэдэнтэй яриа хэлэлцээ хийхийг зорьж байна. Эболагийн халдвар тээгчдийг асарч байгаа либери эмч, сувилагч нарын хөлс одоо сарын 700-800 ам.доллар байгаа аж. Үүний 500 нь эболатай хүмүүстэй ажиллаж буйн нэмэгдэл гэнэ. Нэмэгдлээ 700 ам.доллар болгохыг тэд шаардаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)