Леонардо ДиКаприо осолд оржээ

Нэрт жүжигчин Леонардо ДиКаприо болон түүний найз бүсгүй Нина Агдель нар Нью Йорк хотын гудамжаар зугаалж яваад осол гаргажээ. Азаар Лео болон түүний найз бүсгүй нар ямар нэг бэртэл аваагүй байна. Энэ жил 41 настай Лео, түүний найз бүсгүй Данийн модель, 24 настай Нина нартай ойр эх сурвалжийн мэдээлснээр осол гаргасан "Мини Купер" автомашин нь Леогийн нэгэн найзынх байсан бөгөөд чухам хэн гэдэг найз, бас автомашиныг осолдох үед хэн жолоодож явсныг эх сурвалж тогтоож чадаагүй байна. 

Леогийн найз бүсгүй Нина осол гарсан өдрийн өглөө нь энэхүү зургийг авахуулж, өөрийн Инстаграм дахь хуудсандаа байршуулсан юм. Оскарын шагналт жүжигчин эр түүнийг 2014 оноос мэдэх болсон бөгөөд өнгөрсөн зургадугаар сараас хамтдаа зугаалах болсон юм. Сонирхуулахад, Лео ирэх сард болох Торонтогийн кино наадамд оролцохоор тун завгүй яваа. Тэрбээр мөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хилари Клинтоныг дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)