Леонардо да Винчигийн бүтээл алга боллоо

АНЭУ-ын нийслэл Абу-Даби дахь Луврын музейн салбарт байсан Леонардо да Винчигийн “Ертөнцийг аврагч” зураг алга болсон тухай “New York times” сонин мэдээлжээ. Тодруулбал, өнгөрсөн оны есдүгээр сард уг зургийг үзүүлэх арга хэмжээг тодорхойгүй шалтгаанаар цуцалсан байна. 

Тус хотын Соёл, аялал жуулчлалын газраас тайлбар өгөөгүй ч тус музейн нэрээ нууцалсан ажилтнууд зургийг хаана байгааг мэдэхгүй буйгаа хэлжээ. Парисын Луврын музейн ажилтнууд ч мөн мэдэхгүй гэнэ. Леонардо да Винчи таалал төгссөний 500 жилд зориулан гаргасан үзэсгэлэнд тавихаар төлөвлөсөн эл зураг алга болсон учир удахгүй олдоно хэмээн албаны хүмүүс найдаж буй аж.

2017 оны арваннэгдүгээр сарын дуудлага худалдаагаар “Ертөнцийг аврагч”-ийг 450 сая ам.доллароор зарсан бөгөөд урлагийн хамгийн өндөр үнэ хүрсэн бүтээл болжээ. Зургийг Саудын Арабын хунтайж Бадр бен Абдулла бен Мухаммед бен Фархан Аль Сауд худалдан авсан байна. Францын алдарт Луврын музейн салбарыг Абу-Даби хотод 2017 онд нээсэн бөгөөд тус салбар нь Лувр брэндийг Францаас өөр улсад ашиглахыг зөвшөөрсөн цорын ганц музей юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)