Леброн хэзээ бухимддаг вэ

Н.Энхбаяр

“Лос-Анжелес лейкерс” баг 30 ялж, 33 ялагдсан дүнтэйгээр “Өрнөд” бүсийн аравдугаар байрт бичигдэж буй. Улирал дуусахад 18 тоглолт үлдээд буйгаас гадна тэдний хуваарь бусад багийнхтай харьцуулахад тун хэцүүд тооцогдох учир мэргэжилтнүүд “Лейкерс”-ийг плей-оффт шалгарах боломжгүй гэж дүгнэх боллоо. 

Тийм ч учраас Леброн Жэймс сүүлийн үед багийнхаа тааруу амжилтад бусад тоглогчийг буруутган ярьж байв. Сонирхолтой нь, Леброн хоёр болон гуравдугаар сард ийн бухимддаг болоод байгаа аж. Сүүлийн таван жилд тэрбээр чухам энэ саруудад багийнхнаа шүүмжилж, нийгмийн сүлжээнд хачирхалтай, этгээд мэдэгдэл хийсээр иржээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)