Л.Гантөмөрийн ард АПУ Г.Батхүүгийн бүлэглэл ажиллаж байна уу

АН-ын даргын сонгуулийн санал хураалт дуусахад гурав хоног үлдээд байна. Нэр дэвшигчдийн сурталчилгаа нэгдсэн байдлаар явагдана, тусгайлан штаб байгуулахгүй, шөнийн 24:00 цагаас хойш гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийхгүй байх зэрэг хатуу дүрэм гаргасан. Мөн нэг нэгнээ муулахгүй, сөрөг мэдээлэл цацахгүй гэж хамтын ажиллагааны санамж бичигт хүртэл гарын үсэг зурсан.  

Хэн хэн нь сонгуулийн штаб байгуулахгүй байх гэдэг дүрэм бол эхний өдрөөс эхлээд хэрэгжихээ больсон. Харин нэгнээ муулах, хэвлэлийн сенсацитай сэдэв болох гэж зүтгэх нь сүүлийн өдрүүдэд эрчимжиж байна. Жишээлбэл, Л.Гантөмөрийн штабынхан З.Энхболдын хэлээгүй үгийг хэлсэн мэтээр М.Батчимэг нарын хүмүүс хэвлэлийн хурал хийсэн хэмээн эх сурвалж мэдээлэв. Харин өчигдөр Н.Алтанхуяг “АТГ намайг 19.00 цагт ирж байцаалт өг гэлээ” гэж хэвлэлээр тодорсонд АТГ-аас “сонгуулийн сурталчилгаандаа тус газрыг ашиглахгүй” байхыг анхааруулсан. Энэ мэт үйл явдал сүүлийн хоногуудад идэвхжиж байна.

Харин зарим эх сурвалжийн мэдээлснээр ашиг сонирхолоороо нэгдсэн фракц, бүлэглэлүүд зарим нэр дэвшигчид дээр очоод нууц тохироогоо хийгээд царцаагаа тэр хүндээ нүүлгэнэ гээд тохиролцсон бололтой. Тухайлбал, МоАН санаачилга буюу АПУ Г.Батхүүгийн бүлэглэл Л.Гантөмөрт саналаа өгүүлнэ гэж тохирчээ. Мөн Л.Гантөмөрийн штаб-д Ц.Элбэгдоржийн бүлэг ажиллаж байгаа ажээ.

Хэрэв Л.Гантөмөр АН-ын даргаар сонгогдвол энэ нам бүлэглэлээсээ салж чадахгүй. АПУ Г.Батхүү бизнестээ улс төрийн том хамгаалалттай болох бол, Ц.Элбэгдоржийн MCS Ардчилсан намд бэхжлээ л гэсэн үг. Учир нь Д.Чимэддорж гэж залуу АН-ын даргын өрсөлдөөнд нэрээ бичүүлээд хасагдсан. Гэтэл тэрээр сонгуулийн мөнгөө босгохын тулд MCS-ын Ж.Оджаргалтай уулзсан байгаа юм. Ж.Оджаргал Л.Гантөмөрийн дэмжинэ чи нэрээ тат гэсэн байх талтай. Энэ үгийг АН-ын шинэчилнэ гэчээд муулаад яваа залуус нь таарсан хүн болгондоо яриад явна гэнэ. Ингээд н.Чимэддорж Л.Гантөмөрийн штабад шилжсэн. Саяхан М.Батчимэгийн хийсэн хэвлэлийн хурал дээр сууж харагдана лээ. Энэ мэт АН-ын сонгуулиар бүлэглэлээ сонго эсвэл хол бай гэсэн санал яваад эхэлжээ.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)