Л.Ганбаатар ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Пауэрлифтингийн ДАШТ АНУ-ын Орландо хотод үргэжилж байна. Манайхаас долоон тамирчин бяраа шалгаж байгаа. Медалийн салхийг Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны тамирчин Л.Ганбаатар хагалав. Тэрбээр хэвтээ шахалтын төрөлд манай тамирчин Л.Ганбаатар 225 кг-ыг цээжнээс шахаж хүрэл медалийн болзол хангав. ОУХМ Лхамжавын Ганбаатар хүчний гурван төрөлтийн бусад хоёрт нь буюу суулт, үндсэн таталтад тус бүр 230 кг өргөсөн байна. Өдгөө 26 настай Л.Ганбаатар өнгөрсөн жил Люксенбургт болсон ОУПХ-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аваргад суулт 230, хэвтээ шахалт 205, үндсэн таталт 230 кг өргөж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)