Лас Вегасын халдлагад өртсөн хүмүүст туслах хандив 24 цагийн дотор хоёр сая долларт хүрчээ

Орон нутгийн цагаар өнгөрсөн ням гаригийн шөнө болсон Лас Вегасын халдлагад амиа алдаж, хохирол амссан хүмүүст туслах хандивын үйл ажиллагаа "GoFundMe" цахим хуудсаар идэвхтэй өрнөж, 24 цагийн дотор хоёр сая ам.долларт хүрсэн байна. Лас Вегасын Кларк коунтри дүүргийн захирагч Стив Сисолакийн нэр дээр хандивын данс нээсэн бөгөөд 3.5 сая ам.долларт хүргэх зорилготой аж. Гэхдээ ердөө 24 цагийн дотор 2.8 сая ам.долларт хүрсэн бөгөөд америк хөлбөмбөгийн дээд лиг "Оаклэнд Рэйдерс" баг 50 мянган "ногоон"-ы хандив өгчээ.

Ноён Сисолак хандивын талаар "Хандиваар цугларсан мөнгө хохирогчдын гэр бүлд санхүүгийн тусламж болон очих ёстой" хэмээн мэдэгдэв.

Алуурчин Паддокийг зогсоохоор тусгайгийнхан өрөөнд нэвтрэх үеэр хэдийнэ амиа хорлосон гэнэ. Түүний байрлаж байсан зочид буудлын өрөөнөөс тусгайгийнхан 23 бүрэн автомат зэвсэг илрүүлсэн. Түүнчлэн алуурчны гэрт нь 19 галт зэвсэг олджээ.

Кларк коунтри дүүргийн цагдаагийн дарга Жосеф Ломбардогийн хэлснээр 500 гаруй хүнийг Невада мужийн таван эмнэлэгт хэвтүүлж байгаа аж.

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)