“Лаг боловсруулж, шахмал түлш гарган авах боломж бүрдүүлнэ”

цэвэрлэх байгууламж лаг

Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2021 он хүртэл хэрэгжүүлж буй “L3713-МОН” төслийн хүрээнд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга болон холбогдох албаныхан Хөвсгөл аймагт цэвэрлэх байгууламж барих гэрээнд гарын үсэг зуржээ. Талууд эл гэрээнд гарын үсэг зурснаар дэээрх аймгийн төвд хоногт 3000 шоо метр бохир цэвэрлэх хүчин чадалтай байгууламж барих боломж бүрдэж буй аж. 

Түүгээр зогсохгүй орон нутгийн иргэд ажлын байртай болох, ногоон байгууламж, зам, талбай услахад саарал ус ашиглах, лаг боловсруулж шахмал түлш гарган авах боломж бүрдэнэ гэдгийг төслийн зохицуулагч Б.Оюун онцлов. Цэвэрлэх байгууламжаас гадна саарал усны станц, лаг, элсний талбай, захиргаа, аж ахуйн барилга, цахилгааны өртөө, гадна зам, талбайг “Набсан”, “Эс энд Эй трейд” компанийнхан барих аж.

Цаашид дээрх төслийн хүрээнд Булган, Дундговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн төвд ийм цэвэрлэх байгууламж барих юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)