Кёкүшюүзан Д.Батбаярыг АТГ-ынхан шалгахаар болжээ

УИХ-ын гишүүн асан Кёкүшюүзан Д.Батбаярт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллана хэмээн итгэл төрүүлэн мэхэлсэн байж болзошгүй үйлдэлд холбогдуулан шалгаж эхэлж байгаа аж. Тодруулбал, 

УИХ-ын гишүүн асан Кёкүшюүзан Д.Батбаяр, Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч гэж өөрийгөө танилцуулсан Н.Болормаа, “Сайхан ордос туурь” ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нар “томоохон төслүүдэд хамтран ажиллана” хэмээн өмнөд хөршийн аж ахуйн нэгжийн удирдлагаас урьдчилгаа төлбөр хэмээн их хэмжээний мөнгө авсан гэнэ.

Энэ асуудал 2009- 2014 оны хооронд болсон аж. Прокурорын байгууллагын эх сурвалжаас энэ талаар тодруулахад “БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Евроази интернэйшнл инвестмент групп” ХХК-иас хэрэгжүүлэх төслүүдийг дэмжиж ажиллана хэмээн урьдчилгаа төлбөр гэж их хэмжээний мөнгө авсан. Гэвч бичгээр өгсөн амлалт, баталгаануудаас өнөөдрийг хүртэл нэг нь ч хэрэгжээгүй, зохион байгуулалттайгаар залилан мэхэлж, 32.7 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан асуудлыг шалгаж өгнө үү” хэмээн компанийн эрх бүхий албан тушаалтнууд нь хандсаны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол баталсан” хэмээлээ.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)