Кёкүшюзан Д.Батбаяр БНАСАУ-д айлчилж байна

    УИХ-ын есөн гишүүн гадаадад айлчилж байгаагаас долоо нь даргынхаа захирамжаар хилийн дээс алхжээ. Харин Д.Батбаяр, Д.Тэрбишдагва нарт спикерийн зөвшөөрөл хамаагүй аж. Чуулган, Байнгын хорооны хуралдаан зохион байгуулах албаны мэдээлснээр Засгийн газрын шийдвэр болон хүлээн авагч тал хувийн зардлаар гэсэн ангиллаар Д.Батбаяр БНАСАУ-д, Д.Тэрбишдагва БНСУ-д айлчилж байна.

Гадаад харилцааны сайдын хамт Асашёорюү Д.Дагвадорж саяхан БНАСАУ-д айлчлаад ирсэн. Удалгүй Монголын сүмочдын “алтан хараацай” болох Д.Батбаяр тус улсад ийн зорчсон нь зарим хүний анхаарлыг татаж байгаа юм билээ. Гишүүдээс орон нутагт зургаан хүн ажиллаж буй бол С.Баяр, Н.Алтанхуяг, С.Баярцогт, А.Тлейхан нар эмнэлгийн чөлөөтэй байгаа аж. Өчигдрийн байдлаар гишүүдийн ирц 75 хувьтай байв.


Г.ЭНХ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)