Кэти Перригийн 138 саяын орлого 2018 онд буурсан ч шилдгээр шалгарлаа

Forbes сэтгүүл дэлхийн хамгийн өндөр орлоготой дуучдын жагсаалтыг гаргахад түүнийг Кэти Перри тэргүүллээ. Кэти Перри “Witness: The Tour” аялан тоглолтынхоо хүрээнд 80 тоглолт хийснээр уг орлогыг олж, тэргүүн байранд дахин бичигдэв. 2015 онд уг жагсаалтын тархинд бичигдэхдээ 135 саяын орлоготой байсан бол 2018 оны орлого нь 83 сая доллар болсон байна. Харин 2016 оны лидер Тэйлор Свифт 80 саяын үзүүлэлтээрээ хоёрдугаарт бичигдэж, 2017 оны аварга Бейонсе 65 саяар удааллаа.

Перри сүүлийн үед тоглолтын үеэр этгээд үйлдэл гаргах болсон бөгөөд үүнийхээ улмаас магтаал, шүүмжлэлийг зэрэг хүртэж байна. Тухайлбал, American Idol шоуны тайзан дээр дуулахдаа өмдөө санаатайгаар шувталсан нь олныг гайхшруулсан. Харин тэрбээр энэ үйлдэлдээ уучлалт гуйгаагүйгээр барахгүй алиа хошин маягаар тайлбар хийн давхар шүүмжлүүлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)