“Кэй Ай Ди Си ТББ” (KIDC) СХД-ын ЭМД болон ЕБС-ын гурван сургуульд КОВИД 19 –ын халдвараас урьдчилан сэргийлэх эд материалын дэмжлэг үзүүлэв

Өчигдөр/2020.07.27/ БНСУ-ын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төв “Кэй Ай Ди Си ТББ”-аас Дэлхий дахинаа тархаад буй Ковид-19 цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа Монгол улсын эрүүл мэндийн салбарын нэгэн  хэсэг болох УБ хотын СХД-ийн Эрүүл мэндийн төв, салбар 3 амбултор, хороодын 33 өрхийн эмнэлэг болон “Кэй Ай Ди Си ТББ”(KIDC)-ын Сайн дурынхан томилогдон ажиллаж байсан 42, 105, 107-р ерөнхий боловсролын сургуулиудад нэн шаардлагатай эрүүл ахуйн эд материал (Нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч гель, гар ариутгагчийн сав)-ийг “Ковид 19-ын эсрэг арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэхэд зориулж хамтран ажиллагч байгууллагууддаа эрүүл ахуйн эд материалын дэмжлэг үзүүлэх” сэдвийн хүрээнд:

  • - Ковид 19-ын халдвраас урьдчилан сэргийлэх эд материалын дэмжлэг үзүүлж, харилцагч байгууллагын  анхан шатны урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх
  • - Бүс дүүрэгт урьдчилан сэргийлэхэд шаардлагатай үндсэн эд материалын хомсдолыг бууруулахад хувь нэмэр үзүүлэх
  • -  Ахуйн ариун цэврийг сахиж урьдчилан сэргийлснээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ойлголтыг дээшлүүлэхэд хувь нэмэр үзүүлэх зорилгоор СХД-ийн Иргэдийн танхимд хандвийн арга хэмжээг зохион байгуулж гардуулан өгөв.

Уг хандивын арга хэмжээнд “Кэй Ай Ди Си ТББ”-ын монгол дахь төлөөлөгчийн газрын ажилчид, СХД-ийн төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Т.Сүхбаатар, СХД-ийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болортуяа, СХД-ийн эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга М.Одгэрэл болон салбар амбулторуудын дарга, өрхийн эмнэлэгүүдийн дарга төлөөлөгчид, СХД-ийн Ерөнхий боловсролын 42,105,107-р сургуулиудын захирал, багш нар хүрэлцэн ирж оролцов.

Арга хэмжээний эхэнд  СХД-ийн Төрийн захиргааны алба хариуцсан дарга Т.Сүхбаатар үг хэлж “Кэй Ай Ди Си ТББ”-ын хамт олны ажил үйлсэд ажлын өндөр амжилтыг хүсэн, цаашдын хамтын ажиллагаа нь улам өргөжин бэхжиж, олон төсөл хөтөлбөрийг  амжилттай сайн хэрэгжүүлэхийг хүсч, энэхүү хандивын арга хэмжээ өнөөгийн нөхцөл байдалд маш хэрэгтэй, их хувь нэмэр болох зүйл гэдгийг онцлон талархаж буйгаа илэрхийлэв.

Мөн  СХД-ийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болортуяа СХД-ийн эрүүл мэндийн салбарынхныг төлөөлж талархалын үг хэлж “Кэй Ай Ди Си ТББ”-ын хамт олонд талархалын бичиг гардуулж, “Кэй Ай Ди Си ТББ”-ын зүгээс хандивийн эд материалыг байгууллага тус бүрт гардуулан өгснөөр уг хандивын арга хэмжээ өндөрлөв.

БНСУ-ын Олон Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагааны Төв “Кэй Ай Ди Си ТББ” нь Солонгос улсын хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн чадавхи, бүтээмжийг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилготойгоор 2010 онд байгуулагдсан. 2011 оноос хилийн чанад руу СДА илгээх сайн дурын гишүүн бэлтгэх албан ёсны сургалтыг явуулж эхэлснээр өдгөө Лаус, Монгол,Танзани, Зүүн Тимор, Перу зэрэг 5 улсад  7 төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж Тогтвортой хөгжлийн зорилт(SDGs)-ыг биелүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.

“Кэй Ай Ди Си ТББ” нь БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага KOICA-тай хамтран Монгол улсын өсвөр насныхны “Хүрээлэн буй орчны талаарх эрүүл мэндийн ойлголтыг дээшлүүлэх зорилгоор сайн дурын ажилтан томилох төсөл хөтөлбөр”,  “Монгол улсын өсвөр насныхан залуучуудын гарааны бизнес эрхлэх  боломжын хүрээнд  IT технологи ур чадварыг сайжруулахад хувь нэмрээ оруулан, чадварлаг дэлхийн хэмжээний  боловсон хүчинг бэлтгэн гаргах зорилгоор сайн дурын төсөл хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)