Кэй Ай Ди Си ТББ (KIDC) Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдрийг угтан СХД-ын Ерөнхий боловсролын 3 сургуультай хамтран "Мод тарих өдөрлөг"-ийг зохион байгуулав

Хөгжлийн хамтын ажиллагааг төлөөлөн хэрэгжүүлэгч байгууллага болох БНСУ-ын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төв (KIDC) нь  БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-тай хамтран “Монгол улсын хүрээлэн буй орчин, эрүүл мэндийн талаарх ойлголтыг сайжруулах зорилготой ТББ-ын Сайн дурын ажилтан томилох хөтөлбөр”-ийн хүрээнд УБ хотын СХД-ийн Ерөнхий боловсролын 42, 105, 107-р сургуулиуд дээр “Мод тарих өдөрлөг”-ийг 3 өдөр зохион байгуулсан байна.

KIDC-ын монгол дахь төлөөлөгчийн газар нь жил бүрийн 10-р сард болдог Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдрийг угтан Сайн дурын багийнхныхаа томилогдож байсан 3 сургууль дээр  мод тарих өдөрлөгийг зохион байгуулжээ. Багш, сурагч, ажилтан нийлсэн 85 хүн  энэхүү өдөрлөгт оролцож 45 шинэс , 315 шар хуайс модыг суулгажээ. Мөн “KIDC” ТТБ нь “Ногоон-Ази” ТТБ-тай хамтран Монгол улсын  цөлжилтийн талаарх ойлголтыг дээшлүүлж, мод тарихын ач холбогдлыг ойлгуулах зорилготой видео хичээлийг хийж, дээрх сургуулиудын эко клубын ангиудад сургалт хийж, энэхүү видео хичээлийг фэйсбүүк (https://www.facebook.com/watch/?v=1011826182575803) хуудсандаа байршуулжээ .

Уг өдөрлөгт 42-р сургуулийн захирал Ц.Даваадоо, 105-р сургуулийн захирал Г.Чимгээ, 107-р сургуулийн захирал Ш.Цэрэннадмид нар мэндчилгээ дэвшүүлсэн ба, “KIDC” ТТБ нь сурагчидад мод тарихтай холбоотой чанартай сургалтыг зохион байгуулж, мод тарьснаар хүрээлэн буй орчинтой ойр дотно сургуулийг бий болгоход тус болж буйг онцлон, талархаж буйгаа илэрхийлсэн байна. Цаашдын үйл ажиллагаанд найдвар хүлээлгэн, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хадгалахыг хүсч байгаагаа тодотгожээ. 107-р сургуулийн 12в ангийн сурагч  Б. Маралгуа: “KIDC-ТТБ-ын зохион байгуулсан үйл ажиллагаагаар дамжуулан модыг хэрхэн зөв тарьж, арчлах талаар мэдлэгтэй болж, мод тарихад маш олон технологи шаарддаг болохыг мэдэж авлаа. Мөн Эко клубын ангид тоног төхөөрөмж, хувцасны шүүгээ, тасалгааны цэцэг зэргийг тавьж тохижуулж өгсөнд маш их баярлалаа” хэмээн  “KIDC” ТТБ –нханд талархаж буйгаа илэрхийлжээ.

KIDC нь  БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-тай хамтран 2018 оноос Лаос улсад “Бинтений бага үндэстэний хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг сайжруулах хөтөлбөр”, 2019 оноос Монгол улсад “Хүрээлэн буй орчны талаарх эрүүл мэндийн ойлголтыг сайжруулах зорилгоор сайн дурын ажилтан томилох хөтөлбөр”, “Монгол улсын өсвөр насныхан, залуучуудын гарааны бизнес эрхлэх боломжын хүрээнд IT технологи ур чадварыг сайжруулахад хувь нэмрээ оруулан, чадварлаг дэлхийн хэмжээний боловсон хүчинг бэлтгэн гаргах зорилгоор СДА томилох хөтөлбөр”, Зүүн Тимор улсад “Өсвөр үеийнхний биеийн тамирын боловсролын чадавхийг бэхжүүлэх зорилготой СДА томилох хөтөлбөр, Танзани улсад “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг сайжруулах зорилгоор ТББ-ын СДА томилох хөтөлбөр” Өсвөр үеийнхэнд зориулсан STEM сургалтын төслийн СДА томилох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байсан, үүнээс гадна гадаад, дотоодын албан  ёсны тусламжийн хөтөлбөр, эрдэм шинжилгээний судалгаа, сургалтын хөтөлбөр зэрэг олон янзын хөгжлийн хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)