“Кумданг” гэх тариа их хэмжээгээр хил нэвтрүүлэхийг завдав

БНАСАУ-аас манай улсын иргэн Н-гийн нэр дээр илгээсэн тээшинд 3200 ампул “Кумданг” гэх тариа нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсаныг Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрынхан илрүүлжээ. 

Энэ сарын 11-нд галт тэргээр ирсэн ачаан дунд тэдгээрийг хийсэн байсан гэнэ. Өдгөө тагнуул, цагдаагийн байгууллагад шилжүүлээд буй аж. Эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл улсын хилээр оруулахад ЭМЯ-наас тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж холбогдох бичиг баримт бүрдүүлж, бүтээгдэхүүнээ шинжлүүлсний дараа гаалийн байгууллагад мэдүүлж импортолдог хууль, журамтай. 

Тийм зөвшөөрөлгүй, хувь хүн, хуулийн этгээд улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)