"Кристина Нобле" сангаас 60 оюутанд тэтгэлэг олгохоор болжээ

Кристина Ноблийн Хүүхдийн сан 60 оюутанд 91 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож байгаа билээ. Тэтгэлгийн батламжийг Нийслэлийн Хангарди ордонд  өнөөдөр гардууллаа. Уг сан нь 1997 оноос хойш 22 дахь жилдээ хүүхэд багачуудыг дэмжин, тэднийг бие болоод сэтгэл зүйн хувьд бие даасан иргэн болж төлөвшүүлэхээр ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар нийт 12000 гаруй хүүхэд, тэдний гэр бүлд тусламж үзүүлсэн байна. Тэтгэлэгт хамрагдаж буй залуусын сурах идэвх зүтгэл, нийгмийн идэвх санаачлага, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан 30-100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор болжээ. Уг үйл ажиллагааг Нийслэлийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Кристина Нобле хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлдэг билээ.

Э.Булган


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)