Кристиано Роналдо дотуур хувцасныхаа загваруудыг танилцууллаа

Кристиано Роналдо  “CR7” дотуур хувцасны брэндийнхээ 2019 оны шинэ загваруудаас танилцууллаа. Тэрбээр энэ удаад өөрөө тус цуглуулгынхаа модел болжээ. Үүгээрээ чадварлаг загвар өмсөгч гэдгээ дахин баталсан юм. Шинэ цуглуулгынхаа зураг авалтдаа орчин үеийн гэрэлтүүлгийг ашигласан нь шинэлэг басхүү содон байв.

Тэрбээр цуглуулгынхаа тухай: “Би энэ цуглуулга бүхий төслөөрөө тайван мэдрэмж төрүүлэхийг хүссэн. Зун цаг гэдэг хамгийн сайхан мөч. Гэхдээ, би усанд сэлэхэд өмсөх биш эрэг дээр өмсөх хувцас хийхийг хүссэн юм. Мэдээж гоёмсог байх нь чухал ч чанартай, түүндээ нийцсэн үнэтэй байгаасай гэж хүсдэг” хэмээжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)