Коронавирус тусаад зугтав

Санкт-Петербургийн нээлттэй тэмцээнд оролцохоор ирсэн АНУ-ын теннисчин С.Куэрри коронавирусийн шинжилгээнд бүдэрч, зочид буудалдаа хөл хорионд орох шаардлагатай болжээ. Харин орон нутгийн эрх баригчид түүнийг тусдаа байрт гэр бүлийн хамтаар тусгаарлагдахыг зөвлөсөн бөгөөд эмч нар түүний биеийн байдлыг үзэх, дахин тест авахаар очсон ч С.Куэрри зочид буудлын өрөөндөө байгаагүй аж. “Тэрбээр ATP-ийн дүрэм, тэмцээний эрүүл ахуйн журмыг зөрчиж өглөө үүрээр зочид буудлаа орхиж явсныг хяналтын камераар харуулсан” гэж тэмцээнийг зохион байгуулагчид мэдээлэв.

Америк теннисчин хувийн тийрэлтэт онгоцоор Оросыг орхиж явсан нь тодорхой болсон бөгөөд ATP түүний хэргийг шалгахаар болжээ. Дэлхийн чансаанд 49 дүгээрт бичигдэж буй С.Куэрри “Их дуулга” тэмцээнд түрүүлээгүй ч 2017 оны Уимблдоны хагас шигшээд шалгарч байсан нэгэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)