Коронавирусээс урьдчилан сэргийлэх албанд зүтгэгчдийн дархлааг дэмжих аян өрнүүлжээ

 Дэлхий нийтийг цочроогоод буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа бүх шатны албан хаагчдын дархлааг дэмжих аян өрнүүлэв. Уг аяныг Д.Сүхбаатарын нэрэмжит, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачилжээ. Тэд Улаанбаатарын цагдаагийн хүрээнийхэн, дотоодын цэргийн анги байгууллагын болон Хилийн 0151 дүгээр анги, ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, Сонгинохайрхан дүүргийн Тохижилт үйлчилгээний газар, өрхийн эмнэлэг, шатахуун түгээх газрын түгээгч, сайжруулсан түлш борлуулах цэгийн ажилтан, энгийн иргэд гээд нийт 300 гаруй ажилтан, алба хаагчийн дархлааг дэмжих зорилгоор хүнсний бүтээгдэхүүн, витамин, халуун аньс, чацарганаар хангажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)