Коронавирусээр халдварласан хүний тоо 64 мянга давжээ

ЭМЯ-ны мэдээлснээр, 2020 оны 2 дугаар сарын 14-ний 10:00 цагийн байдлаар шинэ коронавирусний халдвараар 1485 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 64161-т хүрсэн бол 6891 хүн эдгэрчээ.   

Шинэ коронавирус буюу “COVID-19” нь урьд өмнө гарч байсан ердийн нэг халдварт өвчинтэй адилгүй байна. Халдварын тархалт хэрхэн дамжиж байгааг судлаачид эцэслэн тогтоож чадаагүй, халдварын нууц хугацаа хэд хоног үргэлжлэх талаар ч өөр өөр мэдээлэл гарсаар байна. Иймд иргэд амны хаалт тогтмол хэрэглэх, гараа сайтар савандаж угаах, халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй байх зэргээр сонор сэрэмжтэй байж урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ чанд дагаж мөрдөхийг тус яамнаас анхаарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)