Коронавирусээр дахин халдварласныхаа дараа нас барсан анхны тохиолдол бүртгэгдэв


Коронавирусээр дахин халдварласныхаа дараа нас барсан анхны тохиолдол Нидерландад бүртгэгджээ. Энэ тухай Оксфордын их сургуулийн вэбсайт дээр хэвлэгдсэн байна. Нидерландын эрдэмтдийн мэдээлснээр бол цусны болон дархал хомстлын өвчнөөр шаналж байсан 89 настай эмэгтэй Covid-19-р дахин өвдсөнийхөө дараа нас баржээ. Тэрээр өнгөрсөн долдугаар сард эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд шинжилгээгээр коронавирус илэрсэн аж. Өвчний шинж тэмдэг арилснаас тав хоногийн дараа эмэгтэй эмнэлгээс гарчээ. Гэвч хоёр сарын дараа уг эмэгтэй өндөр халуурах, ханиалгах шинж тэмдэгтэй эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд шинжилгээгээр коронавирус дахин илэрчээ. Тэрээр хоёр долоо хоногийн дараа нас барсан байна. Вирусийн генийн дараалал нь эмэгтэйг дахин халдвар авсныг баталжээ. Нидерландын “BNO News” агентлагийн мэдээлснээр дэлхий даяар коронавирусээр дахин халдварласан 23 тохиолдол бүртгэгдсэн байна. Тэдгээр хүмүүсийн 20 нь эдгэрч, хоёр хүн эмчлүүлж байгаа аж. Одоогийн байдлаар дэлхий даяар COVID-19-ийн тохиолдол 37.4 сая давж, сая гаруй өвчтөн нас баржээ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)