Коронавирусын эсрэг эм үйлдвэрлэж эхлэв


БНХАУ-д COVD-19 коронавирустэй тэмцэхэд үр дүнтэй эмийг өчигдөр буюу Ням гарагаас /2020.02.16/ үйлдвэрлэж эхэлжээ. Энэ тухай тус эмийг үйлдвэрлэж байгаа Тайжоу хотын захиргаа мэдэгдэв. “Фавэйлавэй” эмийг (өмнө нь “Фавипиравир” эсвэл “Авиган” гэдэг нэртэй байсан) зах зээлд нэвтрүүлэх зөвшөөрлийг Хүнсний бүтээгдэхэд, эс бэлдмэлийн хяналтын улсын газар албан ёсоор зөвшөөрсөн байна. Тайжоу хотын засаг захиргааны мэдэгдсэнээр бол эл эм COVD-19 коронавирусийг эмчлэхэд болон урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэх магадлалтай гэнэ. Өмнө нь Хятадын Шинжлэх ухаан, техникийн яамны дэргэдэх Биотехнологийн хөгжлийн төвийн захирал Синьминь “Ремдевисир” болон Японы “Фавидивавир” зэрэг эмүүд шинэ төрлийн коронавирусийг эмчлэхэд эрэг үд дүн үзүүлсэн гэж мэдэгдсэн юм. Мөн саяхан Хятад улс COVD-19 коронавирусний эсрэг вакциныг боловсруулах явцыг түргэсгэх тал дээр онцгой анхаарч байгаа бөгөөд вакциныг хэдийн амьтан дээр туршиж эхэлсэн тухай мэдэгдэж байсан билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)