Коронавирусний дэгдэлтээс сэргийлэхийн тулд агаарын бохирдлыг бууруулах хэрэгтэй гэж үзжээ

ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн судалгаа шинжилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Дэлхий дахинд өнөөдрийн байдлаар Ковид-19 халдвартай холбоотой нийт 51,404 судалгааны материал хэвлэгдсэн. Үүнээс 2,405 эмнэлзүйн туршилт, судалгаа явагдсан бөгөөд тэдгээрийн 237 нь хийгдсэн байна.

Зарим судалгаанаас товч танилцуулахад  Пиру улсын Лима хот нь Латин Америкийн бүсэд Ковид-19 халдварын тоогоороо хоёрдугаарт бичигдэж байгаа. Уг хот нь агаарын бохирдол ихтэй хотуудын нэг юм.

Эрдэмтэд тус хотод коронавирусний халдвар өндөр байгаа нь агаарын бохирдолтой холбоотой гэж үзжээ. Тиймээс вирусээс урьдчилан сэргийлэхийн тулд агаарын бохирдлыг бууруулах шаардлагатай гэдгийг онцоллоо” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)