Коронавирусийн шинэ төрөл дэгдэж буйг эрдэмтэд анхааруулжээ


Коронавирусийн цар тахлын хоёр дахь давалгаа дэлхий даяар идэвхтэй тархаж байна. Өнгөрсөн зун  Испанийн хөдөө аж ахуйн тариаланчдаас илэрсэн коронавирусийн шинэ төрөл  Европын   орнуудад асар хурдацтай тархажээ.  Халдварын тохиолдлын дийлэнх хувийг энэхүү шинэ штамм эзэлж байгаа тухай  Financial Times мэдээлэв.  Энэ төрөл нь өмнөхөөсөө хэр аюултай талаарх мэдээлэл одоогоор байхгүй, гэхдээ шинэ штаммыг судласнаар мутаци болон халдварын тархалтыг мэдэж авахад тун чухал гэж Швейцар, Испанийн шинжээчдийн хамтарсан нийтлэлд өгүүлжээ. Судалгааны зохиогчид Европын өвчтөнүүдээс авсан вирусийн дээжүүдийн геномын дарааллыг судлахад 80 хувьд нь халдварын шинэ штаммаар үүсгэгдсэн геном илрүүлснийг эрдэмтэд 20A.EU1 хэмээн нэрлэсэн байна. Одоогоор энэ вирус Европын 12 улсад тархсаны дэрээ Хонконг болон Шинэ Зеландад ч хүрсэн аж. Одоогийн байдлаар Британид халдвар авсан өвчтөнүүдийн 90 хувьд нь чухамхүү халдварын энэ төрөл байгаа бол Ирландад 60 хувь, Швейцар, Нидерландад 30-40 хувь нь коронавирусийн шинэ төрлийн халдвар авсан гэж эрдэмтэд үзжээ. "Коронавирусийн энэхүү шинэ төрөл мутациас болж ийм хурдтай тархаж байгаа гэдгийг батлах ямар ч баталгаа байхгүй гэдгийг онцлох нь зүйтэй. Түүнчлэн энэ төрөл илүү аюултай гэдэг нь ч батлагдаагүй. 20A.EU1 халдвар өргөн цар хүрээтэй тархсан нь Европ дахь өвчлөл өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл гэсэн үг биш" хэмээн судалгааны зохиогч, Базелийн их сургуулийн эрдэмтэн Эмма Ходкрофт хэлсэн байна. Гэхдээ 20A.EU1 нь COVID-19-ийг үүсгэдэг Sars-Cov-2 вирусийн аль ч хувилбартай адилгүй гэдгийг онцолжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)