Коронавирусийн улмаас киноны дотно харьцаатай хэсгийн зураг авах шинэ дүрэм гарчээ

Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом 6-р сарын 12-ны өдрөөс эхлэн тус мужид кино үйлдвэрлэлийг сэргээхийг зөвшөөрсөнтэй холбогдуулан Холливуд цар тахлын цаг үеийг харгалзан киноны дотно харьцаатай хэсгийн зураг авалтыг онцгой дүрмийн дагуу хийх болжээ. Энэ тухай Daily Mail мэдээлэв. Тус хэвлэлд бичсэнээр Кино редакторуудын Холбооноос тусгай баримт гаргасан бөгөөд тэрхүү баримтад "Тухайн бүтээлийн маш ойрын хавьталд орж байгаа хэсгийг өөрчлөн бичих, зохиолоос хасах эсвэл компьютер графикийн аргаар дүрслэх хэрэгтэй" гэж заасан байна. Найруулагчид болон жүжигчид уншлага сургуулилалт хийх%, зураг авахдаа тусгай шилээр тусгаарлагдсан байх ёстой аж. Зураг авалтын үеэр "COVID-19-тэй холбоотой аюулгүй байдлын шаардлагыг хүн бүр дагаж мөрдөх тал дээр ажиллах тусгай хүмүүс” байх юм байна. Телевиз, кино, хөгжмийн компаниуд хэзээ ажиллаж эхлэх нь одоогоор тодорхойгүй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)