Коронавирусийн тархалт 4 дүгээр сар гэхэд бүрэн намжина гэв

Шинэ коронавирусийн халдварын улмаас БНХАУ-ын хот, муж, өөртөө засах орон болон засаг захиргааны онцгой бүсүүд нутаг дэвсгэр дэхь нөхцөл байдлаас шалтгаалан сургууль цуглах хугацааг албан ёсоор 2 дугаар сарын сүүл хүртэл хойшлуулсан.

Хятадын зарим эрдэмтдийн үзэж байгаагаар 2 дугаар сарын дунд, сүүл үед вирусийн тархалт оргил цэгтээ хүрч, 4 дүгээр сар гэхэд бүрэн намжина гэж байгаа бөгөөд одоогийн төлөв байдлаар сургуулиуд 3 дугаар сард эхлэх магадлал тун бага болж байна.

БНХАУ-д 2,900 их, дээд сургуульд 30 сая оюутан суралцдаг ба энэ дундаас хот, муж алгасаж суралцдаг 8 сая 900 мянган оюутан байдаг ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)