Коронавирусийн гарал үүслийг мөрдөн шалгахыг дэлхийн 120 гаруй орон дэмжжээ


Коронавирусын гарал үүслийн талаар хамтарсан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэхийг 120 гаруй улс дэмжжээ. Энэ тухай The Guardian сонин мэдээлэв. Сонинд бичсэнээр бол уриаг Европын холбоо гаргажээ. Тус холбооны орнууд коронавирусын гарал үүслийг "үнэн зөв, нарийвчлан судлахыг" хүсэж байна хэмээн урианд тэмдэглэжээ. Ингэхдээ коронавирусийн гарал үүсэлд Хятадын эрх баригчид оролцоотой гэсэн ямар нэгэн таамгийг баримтад дурдаагүй байна. Мөрдөн шалгах тухай саналыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад (ДЭМБ) хүргүүлэх аж. Энэ асуудлаар эцсийн санал хураалт 5-р сарын 19-нд болох юм байна. Одоогоор уг саналыг Австрали, Канад, ОХУ, Их Британи зэрэг 122 орон дэмжсэн бол АНУ, БНХАУ түдгэлзсэн байна. Австралийн “The Daily Telegraph” сонины энэ сарын 3-ны дугаараараа Австрали, Шинэ Зеланд, АНУ, Канад, Их Британийн тагнуулын байгууллагуудын цуглуулсан баримт материалаас иш татан Хятад улсыг коронавирусын баримтыг нуун дарагдуулж устгасан гэж буруутгажээ. Өнгөрсөн 4-р сард АНУ шинэ коронавирусын халдвар хэрхэн гарч ирсэн, яагаад Хятад улс халдварыг хурдан зогсоож чадаагүй талаар өргөн хүрээний мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлээд байгаа билээ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)