Коронавирусийг устгадаг эсрэг бие гарган авчээ

Коронавирусийг устгадаг эсрэг биеийг ОХУ-д анх удаа Новосибирск дэх ШУА-ийн Молекул, эсийн биологийн хүрээлэнгийн ажилтнууд гарган авчээ. Энэ нь уг өвчнийг эмчлэх, сэргийлэх эм, бэлдмэл бүтээх суурь болох аж. Үүний сацуу “Ковид-19” тусаад эдгэрсэн эмэгтэйн биед үүссэн эсрэг бие хөхний сүүгээр хүүхдэд дамждаг ч энэ нь уг өвчний бүрэн хамгаалалт болохгүй гэж ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын Клиникийн судалгааны хэлтсийн дарга Татьяна Руженцова мэдэгджээ. Үүнээс өмнө Бээжингийн биотехнологийн хүрээлэн, АНУ-ын Калифорнийн Мерсед их сургуулийн мэргэжилтнүүд эхийн сүүгээр эсрэг бие хүүхдэд дамждаг тухай мэдээлж байсан билээ.

Цахимаар хичээллэх болбол гадаадын оюутнуудыг нутаг буцаах тухай шийдвэрээ АНУ-ын эрх баригчид цуцаллаа. Массачусетс болон Харвардын их сургуулиас Дотоодыг аюулаас хамгаалах яам болон Цагаачлал, гаалийн хяналтын албанд мэдүүлсэн гомдлын дагуу хийсэн шүүх хурлын шийдвэр ийн гарчээ. АНУ-ын Олон улсын боловсролын хүрээлэнгийн мэдээллээс үзвэл өнгөрсөн онд тус улсад гадаадын нэг сая гаруй оюутан суралцсан аж. Хамгийн олон буюу 369 548 оюутан Хятад, 202 014 оюутан Энэтхэг, 52 250 нь БНСУ, 37 080 нь Саудын Арабаас иржээ. Мөн 26 122 оюутан Канад, 24 392 нь Вьетнамаас ирж, Америкийн их сургууль болон коллежид суралцаж буй юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)