Контемпорари урлагийг судлаарай

“Улаанбаатар” галерей уран зураг сонирхогчдод зориулсан ээлжит хөтөлбөрөө эхлүүлэх гэж байна. Энэ удаа өнөө цагийн урлаг буюу контемпорари урлагийн тухай ойлголт, түүний мөн чанарын тухай хэлэлцүүлэг зохион байгуулах аж. Өнөөдөр болох “Яг үнэндээ контемпорари урлаг гэж юу вэ” хэмээх эл хэлэлцүүлгийг Францын уран бүтээлч Анна Кудех удирдан явуулах аж. Тэрбээр ирэх зургадугаар сарыг дуустал “Улаанбаатар” галерейн санаачилгаар манай улсад саатаж буй бөгөөд Монголд байх хугацаандаа олон төрлийн хөтөлбөр зохион байгуулах гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)