Конор МкГрегор 10 сар тулалдахгүй

UFC-гийн нэрт тулаанч Конор МкГрегор 10 сар тулалдахгүй гэдгийг тус холбооны ерөнхийлөгч Дана Уайт албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр энэ хугацааг гэр бүлдээ зарцуулахаар төлөвлөсөн байна. Учир нь түүний найз бүсгүй Дее Девлин нь бие давхар болсон бөгөөд түүнийгээ халамжлахаас гадна HBO-гийн цуврал "Game of Thrones" буюу Хаан ширээний тулаан кинонд дүр бүтээх болсныг зарлав.

 

Ирланд эр тус кинонд Уул дүрээрээ алдаршсан кино жүжигчний одоогоос нэг жилийн өмнө хамт бэлтгэл хийж буй бичлэгээ олонд дэлгэсэн. Түүнээс хойш дайчин эрийг эртний баатруудын тухай өгүүлэх адал явдалт кинонд дүр бүтээнэ гэж таамаглаж байлаа.

Дашрамд, Конор МкГрегор болон түүний найз бүсгүй Дее Девлин нар анхны хүүхдээ хүлээж буй юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)