Компьютер тоглоомын газрууд, баар, цэнгээний газрыг нээхгүй

УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Үйлчилгээний байгууллагууд, хүүхдийн зуслан зэргийг үе шаттайгаар нээх шийдвэр гаргалаа. Үзвэр үйлчилгээний газар, кино театруудыг тодорхой цаг, дэглэмтэйгээр нээх чиглэл өглөө. Компьютер тоглоомын газрууд, баар, цэнгээний газрыг нээхгүй. Харин цөөн тооны хүн орж болох учир караокег нээх боломжтой гэж үзэж байна.

Халдвар хамгааллын эрсдэлийн үнэлгээг тооцож, ЭМЯ-ны гаргасан аюулгүй байдлын шаардлага хангасан үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээх чиглэл өгсөн.  

Халдварыг дотооддоо алдаагүй байгаа энэ үед ажлыг байрыг хадгалах, эдийн засгаа тэтгэх зорилгоор үйлчилгээний байгууллагуудыг нээх шийдвэр гаргалаа. Нийслэлийн хэмжээнд үйлчилгээний 965 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээснээр 10 мянга гаруй ажлын байр бий болно.

Эрсдэлийн үнэлгээгээр халдвар хамгааллын дэглэм хангасан шашны байгууллагын үйл ажиллагааг мөн үе шаттайгаар нээх чиглэл өгсөн. Эрсдэлийн үнэлгээг 7-р сарын 1-нээс хийж, шалгаж эхэлнэ" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)