Компаниудад ногдох 10 хувийг иргэдийн хувьцаан дээр нэмэхийг дэмжлээ

 Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Тавантолгойн ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах Я.Батсуурь нарын төслийг хэлэлцлээ. Энэ асуудал гишүүдийг талцуулж, нэгнээ идсэн уусан, өмссөн зүүснээр нь дуудахад хүргэв. Төсөл санаачилсан Я.Батсуурь “ялтны” дүрээр хэсэг сууж, зарим гишүүнд багагүй загнуулсан юм. Тэд ард түмэн, аж ахуйн нэгжийнхний гэсэн хоёр тал болж, хэл амаараа хэсэг үзэлцсэн. Тавантолгойн ор дын хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэн бүрт үнэ төлбөргүй, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь эзэмшүүлэхээр дээрх тогтоолд заасан. Гэтэл байнгын үйл ажиллагаа явуулдаг хэд хэн аж ахуйн нэгжийн ард нийт 2700 хүн л бий гэсэн тооцоог төсөл санаачлагчид хийжээ. Ийм хэдхэн хүнд Тавантолгойн ордын 10 хувийг олгох нь шударга биш, тиймээс энэ хувьцааг иргэдэд нэмж өгье хэмээн нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төсөлд тусгажээ. Ингэхээр иргэд 536 биш 1072 хувьцаа эзэмших юм байна.

Харин аж ахуйн нэгжүүдийн тухайд хувьцаагаа зарахыг хүссэн иргэдээс худалдаж авах замаар Тавантолгойн үйл ажилла гаанд оролцох боломжтой гэж үзжээ. Ард түмний эрх ашгийг бодож, аж ахуйн нэгжүүдийг “ад үзсэн” хэмээн С.Бямбацогт, Д.Тэрбишдагва тэргүүтэй гишүүн шүүмжилсэн юм. Монголын хүн амыг хувийн хэвшлийн хэн татвар төлөх замаар тэ жээж байхад тэднийг ад үзлээ хэмээн тэд эсэргүүцлээ. Мөн иргэдэд хувьцаа нэмж өгөх замаар бэлэнчлэх сэтгэлгээнд уриаллаа гэсэн утгатай үгийг ч зарим гишүүн хэлсэн. Тэдэнд Я.Батсуурь “Хувьцаа эзэмших нь олон улсын жишигт байдаг л зүйл. Иргэд ногдол ашгаа хүртээд явна. Түүнээс хувьцаатай боллоо гээд ажил хийхээ больж, залхуурна гэж байхгүй. Энэ бол 1.5 сая төгрөг бэлнээр тарааснаас л үр дүнтэй ажил” гэлээ. Мөн бизнесмен гишүүд иргэдэд тусах үр өгөөжийг олж харахгүй байгааг шүүмжлээд хариуд нь хатуу үг сонсов.

С.Бямбацогт: -Таныг авлигач гэж нэрлэе. Зүүж байгаа зангиагаа та хэдэн төгрөгийн үнэтэйг мэдэх үү. Ямар мөнгөөр та ингэж амьдарч байна вэ. Төрийн албаныхан цалингаас өөр орлогогүй гэх мөртлөө элбэг хангалуун амьдардаг. Та биднийг ялгаагүй тэжээдэг татвар төлөгчдийн асуудлыг би хөндөөд байна.

Б.Батбаяр: -Тэр хувьцааг компаниуд авчихвал л иргэд ажлын байртай бол чихгүй. Нэг хүнд 1072 хувьцаа өгөөд, дараа нь компаниуд иргэдээс худалдаж авч болно шүү дээ. Бүгдэд нь тэгш эрх олгохын тулд ийм тогтоолын төсөл боловсруулсан юм. Ганцхан Я.Батсуурь гишүү нийг л загнаад байх юм. “Монгол 999” консорциумаас л Тавантолгойн үйл ажиллагаанд оролцох санал ирүүлсэн. Бүх компани оролцоно гээгүй шүү. Тэгэхээр “Монгол 999”-ийнхөн УИХ-ын гишүүдийг их сайн лообийдсон юм байна. Д.Одхүү: -Аж ахуйн нэгж үүдийг дэмжихгүй гээгүй. Шударга хуваарилах тухай л ярьж байгаа юм. Компанигүй олон хүн тэр 10 хувиас авч чадахгүй үлдэнэ. Мөнгөтэй компаниуд дараа нь биржээс хувьцаагаа худалдаж авна биз, яагаад заавал давуу эрх эдлэх ёстой гэж.

А.Тлейхан: -Татвар төлдөг, байнга үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд тодорхой шалгуураар хувьцаанаас олгож болно шүү дээ. Дундыг баримталсан шийдвэр гаргах хэрэгтэй.

Т.Тэрбишдагва: Гаргасан тогтоолоо байн байн өөрчилж буйд харамсаж байна. Би аж ахуйн нэгжүүдийг өмөөрсөнд өө хэлээгүй. Тавантолгойг 6.4 тэрбум тонн нүүрсний нөөц тэй гэдэг. 2-3 тэрбум тоннын нөөцтэй, улсын хөрөнгөөр хайгуул хийсэн бусад ордоос ч гэсэн иргэдэд хувьцаа эзэмшүүл л дээ, тэгвэл.

С.Бямбацогт: Төсөл санаач лагчид шударга байх хэрэгтэй шүү. Тэгш боломжийг би дэмжинэ. Гэхдээ та нар сонгууль дөхөөд ирмэгц “Та нар зүгээр сууж бай, бид хувьцаа олгоно” гэж ярих юм. Би “Монгол 999”-ийн лообийд автсандаа ингэж яриагүй. Аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн мөнгөөр бид амьдарч байгаа. Тэдний тоо нэмэгдвэл улсад л ашигтай гэдэг талаас нь ярьсан юм. Насаараа төрд ажилласан атлаа 500 сая долларын байшин, 5000 долларын цагтай хүн олон. Бидний дунд ч тийм хүн бий. Та намайг бизнесмен гишүүн гэлээ. Би бизнес эрхэлж байсан, үнэн. Татвараа ч төлөөд явдаг. Хүмүүс ямар учраас төрийн алба руу шургахыг хүсдэг юм.

Д.Хаянхярваа: -Би төсөл санаачлагчдын нэг. Бид иргэдэд олгох 10 хувийг 20 болгож нэмэх тооцоо, судалгаа хийж оруулж ирсэн. Гэтэл асуудлыг хэлэлцэх явцад сонин зүйл их ажиглалаа. Сонгууль дөхсөн учир ард түмэнд сайн хараг дах гэлээ гэх юм. Аливаа асуудлыг ингэж улстөржүүлээд байвал төрийн ажил хол явахгүй. Би төрийн ажлыг хэзээ ч ашиг харж хийж байгаагүй. Бид асуудлаа Засгийн газраас оруулж ирсэн тогтоолын хүрээнд л ярьсан. УИХ хэлэлцээд шийдвэрээ гаргана. Түүнээс улстөржиж, маргаан үүсгэх гэж тогтоолын төсөл оруулж ирээгүй.

Энэ мэтээр гишүүд маргав. Б.Батбаяр “Би 1988 онд Монголд анх удаа бизнесмен болсон. Тэр үед өөр хэн ч бизнес хийдэггүй байлаа. Тиймээс надад хуримтлуулсан жаахан хөрөнгө бий. Миний өмсөж байгаа хослол 500, зүүж буй зангиа 70, цаг маань 1100 долларынх л доо” хэмээн тайлагнаад авлаа. Төслийг хэлэлцэхийг 14 гишүүний есийн саналаар дэмжив.

С.ТУУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)