Компанийн сайн засаглалыг нутагшуулах чиглэлээр Азийн сантай хамтран ажиллахаар боллоо

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар Азийн сангийн дэмжлэгээр төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Энэ нь төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хүрээнд төрийн өмчит компаниудад төрийн  төлөөллийг үр дүнтэй хэрэгжүүлэх, компанийн сайн засаглалыг нутагшуулах, хэвшүүлэх, төрийн өмчийн удирдлага, зохицуулалтыг олон улсын түвшинд хүргэх зорилготой юм. 

Хамтын ажиллагааны хүрээнд төрийн өмчийн аж ахуйн нэгжийн засаглалд олон улсын стандартыг нэвтрүүлэх арга замыг судлах, засаглалын хөндлөнгийн үнэлгээ хийх, төрийн өмчит компанийн болон төрийн өмчийн удирдлага, зохицуулалтыг хэрэгжүүлэх боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зэрэг тодорхой чиглэлээр төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)