Колаг уухгүй байх 5 шалтгаан

Кока кола ундаа хүний биед муу гэдгийг нь эрдэмтэд тогтоосон. Энэ ундааг бүтээхийн тулд сахар орлуулагч ихээр ашиглаж, амт оруулдаг тул хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг байна. Эмч нар удаан хугацаанд эрүүл амьдрахыг хүсвэл коланаас татгалзахыг санал болгодог.

Ингээд коланаас татгалзах таван шадтгааныг сонирхуулья.

1.Шүдэнд муу

Өнөөгийн бидний хэрэглэж буй хоол хүнсний ихэнх нь чихэрлэг болсон гэдгийг бүгд мэдэж буй биз ээ. Кола ч ялгаагүй. Хэт их чихэр агуулсан бүтээгдэхүүн учраас шүдний пааланг гэмтээж, шүд цоорох өвчний гол үндэс болдог аж. Кола уусны дараа шүдээ угаах нь зөв үйлдэл. Гэхдээ үүнээс илүүтэйгээр ус уух нь танд ашигтай гэнэ.

2.Чихрийн шижин өвчний үндэс

Коланд “Carbs” хэмээх сахар орлуулагч ихээр ашигладаг. Кола уусны дараа таны цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэхэд 20 минут хангалттай хугацаа. Чихрийн шижин өвчний гол шалтгаан нь цусан дахь сахарын хэмжээ ихэдсэнээс болдог. Тийм учраас эмч нар кола зэрэг хийжүүлсэн ундааг их хэмжээгээр уухыг хориглодог юм.

3.Биеийн эрч хүчийг саармагжуулдаг

Хэрвээ кола ундааны сурталчилгаанд дэлхийд алдартай тамирчид тоглосон байвал түүнд итгэх хэрэггүй. Кола таны бие дахь бодисын солилцоог удаашруулж, өөх шатаах үйл явцыг саармагжуулдаг. Үүний улмаас зөвхөн Америк оронд гэхэд тарган хүний тоо хэд дахин нэмэгдсэн билээ.

4.Дотор эрхтэнд сөрөг нөлөөтэй

Коланд ордог аспартам бодисыг одоо ч эрдэмтэд бүрэн судалж амжаагүй байгаа. Энэ бодис маш олон өвчний эх үндэс болдог гэдгийг нь тогтоосон ч чухам яагаад хүний биед ашиггүй байдаг шалтгааныг эцэслэн тогтоож чадаагүй байна.

5.Нөхөн үржихүйн системд нөлөөлдөг

Энэ ундааг тогтмол хэрэглэж хэвших нь таны нөхөн үржихүйн системд сөрөг нөлөө үзүүлдэг байж болно. Коланы өнгийг хар болгож хадгалах үүрэгтэй хар тугалга агуулсан химийн бодис таны биед ийн сөрөг нөлөө үзүүлдэг байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)