"Ковид 19" халдварын нөлөөгөөр хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд буурчээ

Өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр 2020 оны эхний хагас жилийн санхүүгийн салбарын тойм мэдээллийг СЗХ-ны зах зээлийн судалгаа хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Батчимэг танилцууллаа. 

Тэрбээр "Санхүүгийн зохицуулах хорооноос зохицуулалт хяналтынхаа чиг үүргийн хүрээнд энэ оны хагас жилийн байдлаар 2,854 зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа. Тухайлбал,

  • Үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй 304 ХК,
  • Мэргэжлийн оролцогчид 222,
  • Даатгалын зах зээлд нийт  даатгалын компани, мэргэжлийн оролцогчид 143,
  • Банк бус санхүүгийн байгууллага 542,
  • Хадгаламж зээлийн хоршоо 256,
  • Үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага 103,
  • Үнэт метал, чулууны арилжаа эрхлэгч 275 хувь хүн,
  • Хуулийн этгээд, тэдгээрийн 1009 салбар тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Мөн эхний хагас жилийн байдлаар хөрөнгийн зах зээлд 304 ХК бүртгэлтэй байгаа ба 53 үнэт цаасны компани хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулсан.

 Түүнчлэн "Ковид-19" халдварын нөлөөгөөр хөрөнгийн зах зээлийн голлох үзүүлэлтүүд буурчээ. Тухайлбал, зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.9 хувиар буурч, 2,5 тэрбум төгрөг хүрч, 2019 оны ажилийн эцсийн ДНБ-ий дүнд харьцуулахад 6.8 хувьтай тэнцэж байгаа аж. Түүнчлэн ТОП-20 индекс өмнөх оны мөн үеийн байдлаас 4577 нэгжээр буурч, 16208 нэгжид хүрлээ.

Харин хөрөнгийн зах зээл дээр 29,1 тэрбум төгрөгний арилжаа  байна. Бүтцээр нь харвал нийт арилжааны 80,8 хувийг хувьцааны арилжаа, 17,2 хувийг компаны боондын арилжаа, хоёр хувийг Засгийн газрын үнэт цаасны арилжаа тус тус эзэлж байгаа юм "гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)