Киргиз-Тажикийн хил дээр мөргөлдөөн гарчээ


Энэ сарын 13-ны өдөр Киргиз-Тажикстаны хил дээр мөргөлдөөн гарчээ. Хоёр талын хилийн ойролцоох тосгоны иргэд  хоорондоо маргалдаж чулуу шидэлцсэний дараа галт зэвсэг хэрэглэхэд хүрчээ. Хоёр талын хилийн цэрэг уг мөргөлдөөнийг даамжруулахгүй талаас хичээж байгаа ч хоёр тажик иргэн амь үрэгдэж, арав гаруй киргиз хүн шархаджээ. Киргизийн тал уг маргаантай нутаг дэвсгэрт авто замын ажил эхлүүлэх гэсэнээс мөргөлдөөн үүджээ. Киргизийн Ерөнхий сайдын орлогч Ж. Разаков асуудлыг зохицуулахаар мөргөлдөөн гарсан бүс нутагт ирээд байгаа ажээ.1991 онд ЗХУ задарснаас хойш хоёр улсын хооронд хилийн маргаан бий болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)